B.I: Их удаан хугацааны туршид маш олон зүйлсийг даван туулсны дараа эцэст нь бүгд амжилттай дууссан. Энэ бүгдийг тэсэн ядан хүлээж байсан болохоор миний хувьд их сэтгэл догдлосон. Би шинэ зүйл мэдрэнэ гэхээс хүлээж тэсэхгүй байгаа ч тэр үед ч одоо ч гэсэн би зөвхөн суралцсаар л байх болно гэдгийг ойлгосон.
Bobby: Баяр баясгалан нэмэгдсэн. Урт хугацааны бэлтгэлийн дараа ч бид хараахан жинхэнэ тайзан дээр гараагүй л байна. Тэгсэн ч тэр мөч ирэхэд өөрийгөө хэр өсөж дэвжсэн байх бол гэдэг нь их сонирхол татаж байна.
Хэзээнээс дуучин/айдаол болохыг мөрөөдөж эхэлсэн бэ? Бэлтгэгч болохоосоо өмнө юунд их анхаардаг байв?
B.I: Энхэндээ би зөвхөн реппер болохыг хүсдэг байлаа. Дараа нь бага сургуулийн 6-р ангиас дууны үг бичих, янз бүрийн дуунууд сонсдог болсон. Хийж байгаа бүхэн минь надад сонирхолтой санагдаж таалагдах болсон.
Bobby: Би Америкт байхдаа өөрийн хип хоп найз нартайгаа хамтран дууний үг бичиж реп үгэлдэг байсан. Энэ бүхэн надад аз жаргал өгч байсан болохоор YG энтертайментийн шалгаруултанд оролцсон. Тэгээл энд байна.
Та нарын суралцагч байх үе аль алиных чинь маш урт хугацаатай. Эдгээрээс аль нь хамгийн хэцүү үе байсан бэ? Одоогийн BI болон Бобби бий болоход юу нөлөөлсөн бэ?
Bobby: хар багаасаа аав, ээжээ орхих. Маш их шаналж, ганцаардаж байсан. Одоогийн намайг бий болоход Жинхван ах болон Ханбин нар нөлөөлсөн. Тэд намайг YG-н хүнд хэцүү үеийг даван туулахад минь тусалсан.
B.I: WIN шоунд ялагдсан үе. Надад үнэхээр хэцүү санагдаж, зүрх сэтгэл минь маш их өвдсөн. Гэхдээ энэ бүхний ачаар өнөөдрийн BI бий болсон. WIN шоуны ялагдлыг мэдрэх нь надад нэг ёсны тан болсон.
iKON БигБанг хамтлагийн аялан тоглолтонд зочлон нээлтийг хийсэн. 40,000 үзэгчдийн өмнө зогсож байх ямар санагдсан бэ?
B.I: Том, жижиг эсвэл үзэгчдийн тоо чухал биш ээ. Тайзан дээр зогсож чадаж байна гэдэг нь л надад аз жаргал авчирдаг. Би аз жаргалаа нууж чадахгүй байсан. Учир нь ийм дуучин болохыг мөрөөддөг.
Bobby: Бид нээлтийг дууссаны дараа Бигбанг ах нарыг гүйцэтгэлийг харсан. Би үнэхээр атаархсан. Энэ мэдрэмж бол ирээдүйд ийм тайзан дээр зогсож чаддаг болох ёстой гэж бодоход хүргэсэн. Миний мөрөөдөл бага зэрэг томорсон.
Хоорондоо анх уулзсан сэтгэгдлээ яриач. Хэнийг хамгийн их өөрчлөгдсөн гэж бодож байна вэ?
Bobby: Анх бид уулзахад би хүндэтгэлийн үг хэрэглэж байсан. Тэр маш хүчтэй, тэсвэр хатуужилтай. Тэр надаас дүү ч гэлээ би түүнийг маш аймшигтай гэж боддог *инээв* Тэр ямар ч үед хүчтэй тэсвэр хатуужилтай хэвээр байдаг болохоор түүний зорилго нь маш тодорхой.
B.I: Бидний анхны уулзалтан дээр би ямар хүн орж ирснийг сонирхож их чухал царайлж байсан. Тэр өөрийгөө тийм ч сайн илэрхийлээгүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхд аажмаар эргэн тойронд хошигнож эхэлсэн. Үүнийг нь тайлбарлах юм бол “a neighbourhood fool”. *инээв*
Та нар iKON хамтлагийн чатад юуны тухай ярилцдаг вэ? Ямар гүшүүд нь хамгийн их, хамгийн бага ярьдаг вэ?
B.I: Бидэнд чат байдагч, тийм ч идэвхитэй бишээ. Энүүгээр хэнч ярьдаггүй юм. *инээв* Хааяа зарим инээдтэй зурагнуудыг постолдог. Тийм ч идэвхитэй байдаггүй шалтгаан нь бид бие биенийхээ дэргэд үргэлж байдаг болохоор
Bobby: B.I-г эс тооцвол, тэр зөвхөн уншдаг хэзээ ч хариу бичдэггүй. Тэр зөвхөн хэлэхийг хүссэн зүйлээ л хэлдэг гэж бодож байна *инээв*
YG зохион байгуулалт ямар вэ? Өөрийнх чинь хөгжмийн хэв маягт тохирдог уу?
B.I: Энэ надад үнэхээр зохиоцдог. YG бол хип хоп хөгжимд суурилсан компани. Энэ бол миний хэв маяг мөн. Надад тусалж мөн ямар хөгжим хийхийг хүсэж байна түүнийгээ хийх боломжийг олгодог.
Bobby: Зохион байгуулалт бол төгс төгөлдөр. Энэ нь биднийг хүссэн хөгжмийн төрөлдөө хүрэхэд минь тусалдаг. Би YG-д аль хэдийн 4 жилийг өнгөрөөж. Тиймээс зарим нэг хөгжмийн мэдлэгээ дээшлүүлж миний мөрөөдөл илүү том болсон.
Winner тэд бол танай компани дор байдаг хүчтэй өрсөлдөгчид биш гэж үү? Ялангуяа өөр өөр хэв маягтай. Та нар тэднийг давж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Bobby: Бодож байна л даа "бид тэдний эсрэг ялах болов уу?" гэж. Үнэндээ энэ бол нэг нэгнийхээ эсрэг өрсөлдөөн биш юм харин тэсвэр хатуужилтайгаар эрүүлээр өрсөлдөх өрсөлдөөн гэж бодож байна.
B.I: Winner-н ах нар ур чадварын хувьд маш хүчтэй. Бид улам шаргуу ажиллах хэрэгтэй. Тэд бол бидний эрүүлээр урагшлах хөдөлгөгч хүч болж өгдөг.
Таны холбоотой байдаг алдартнуудын жагсаалтын эхэнд хэн байдаг вэ?
B.I: PSY ах. Бид хааяа хөгжмийн талаар холбогдон ярилцдаг. Тэр надтай үнэхээр найрсаг харьцдаг
Bobby: Teddy ах. Ер нь бол би түүнтэй холбоо барихаас айдаг л даа. *инээв* Хэрэв бид уулзах юм бол тэр надад үнэхээр сайн ханддаг бас надад зөвөлгөө өгдөг.
iKON одоо 7 гишүүнтэй. Хэрэв таны сонголтоор YG-ийн уран бүтээлчдээс нэгийг нэмэх эрх олговол?
B.I: YG захирал. Захирал нэгдэж чадвал эцэст нь бид илүү хурдан дебют хийх боломжтой болно гэсэн үг биш гэж үү? *инээв* Дебютээ тэсэн ядан хүлээж байна.
Bobby: Teddy ах. Ах дуу хэрхэн бичих мэдлэг сайтай мөн чиг хандлагийн талаар мэдрэмжтэй. Хэрэв тэр бидэнтэй нэгдэх байсан бол бид илүү боловсронгуй болох боломжтой.
Олон жил YG-д бэлтгэгчээр байсаар байгаа. Та нарт болзооны хориг байдаг уу?
B.I. байгаа. Хэр удаан байхыг нь сайн мэдэхгүй байна./ямар ч болзоогүй/ Бид хараахан дебют хийгээгүй байгаа болохоор бэлтгэгчид хэвэрээрэй тийм учраас чадах бүхнээ хийх ёстой. Гэтэл аль хэдийн 4 жил өнгөрч *инээв*
Bobby: Би ганцаардаж байна шүү дээ. Үнэндээ би үүнийг тэвчих ёстой *инээх*
Та өөрийнхөө үлгэр жишээ авч хүндэлж явдаг уран бүтээлчээ нэрлэвэл?
Bobby: Michael Jackson. Манай аав хүртэл түүний фэн. Одоо ч харсан тэр үнэхээр ер бусын уран бүтээлч. Тэр гайхалтай үеийг бий болгосон.
B.I: Michael Jackson. Тэр хамгийн алдартай бас тэр бол домог.
Bobby SMTM 3 ялагч болвол Солонгост гэр бүлээ авчрах болно гэж байсан. Одоо та эцэг эхтэйгээ амьдарч байгаа юу?
Bobby: Би ээжтэйгээ ярилцсан. Миний зорилго бол 2016 он гаргаад тэднийг авчрах явдал. Одоо бол гэр бүлийхэн маань Америкт байгаа.
Epik High ахлагч B.I-ын авьяас чадвар атаархам гэж байсан. Та дараа нь түүнтэй уулзсан уу?
B.I: одоохондоо би өөрийн биеэр түүнтэй уулзаж чадаагүй байгаа. Бид зөвхөн нэг нэгэндээ мэнд хүргэж чадна. Өдөр бүр тэр надад зөвөлгөө өгч чадахгүй ч, тэр надад маш сайн ханддаг.
Bobby: Тэр ч байтугай B.I-тай нэг багт байдаг би хүртэл түүний авъяас чадварт атаархдаг. Тэр амин хувиа хичээлгүй багийнхаа төлөө бүхнээ зориулдагт маш их талархаж байна.
B.I хамтлагийнхаа ахмад нь биш харин ахлагч нь. Баг тэргүүлэхэд ямар нэгэн хүндрэл байдаг уу?
B.I: Ах нар бүгд маш сайхан сэтгэлтэй. Би ууртай эсвэл тэвчээр алдарсан үед тэд түүнийг зөвөөр хүлээж авдаг. Dongsaengs шиг ижил. Тийм ээ ямар ч баг тэргүүлэхэд бэрхшээл бий. Үнэн хэрэгтээ тэд надад маш их тусалдаг.
No comments:
Post a Comment