Агентлагаас BIGBANG хамтлагийн 9 сар хүртэл үрэгжлэх ‘MADE’ эргэн ирэлтийн төслийн дараагаар iKON-ний албан ёсны дебют хийлгэхээр шийдсэн байна.
Эх үүсвэрийн дурьдсанаар, “iKON албан ёсны дебют хийхийн тулд 50 гаруй дууг хийсэн. 8 сарын сүүлээр тэдний анхны дуу гарч, хөгжмийн салбарт хийх эхний алхам нь бэлэн болсон.”
6/17-нд YG төлөөлөгч дурьдахдаа, “iKON дебют 8 сарын сүүлээр тогтоогдож байгаа. Товлосон хугацаа өөрчлөгдөж магадгүй, гэхдээ энэ оны 2-р хагасаас хэтрэхгүй ээ” гэж хэлсэн байна.
Тэд одоогоор албан ёсны үзүүлбэрээ үзүүлээгүй боловч маш олон фэнүүдийг цуглуулан хүлээлт үүсгээд байгаа билээ.
Өнгөрсөн жил “MIX & MATCH” тэсч үлдэх шоуны төгсгөлд хамтлагийн 7 гишүүд тодорсон. Хамтлагийн гишүүн Bobby “Show Me the Money 3” рэп тэмцээнээр өөрийн гадаад төрх болон чадвараа харуулж чадсан билээ.
No comments:
Post a Comment