2017/05/23

Залуусаа дэмжье iKONICs 🙏🙏🙏


Ххммм юу л болоод байна даа iKONIC's. 24 цаг юу байхав удахгүй болох гэж байхад манай залуусын хандалт 1, 2 сая хавьцаа яваад байдаг. Фэнүүд бидний хувьд энэ ариун явдал мөн үү??? Манай залуус мянга хичээгээд фэнүүдийн дэмжлэгийг авч чадахгүй байвал үнэхээр энэ салбарт удаан тэсэж чадна гэж үү. Хэдий дебют хийгээд удаагүй ч гэлээ Winner, iKON 2 маань Бигбанг ах нарынхаа амжилтын ядаж талд нь ч хүрэхгүй бол яах бол??? Энэ бол шоу бизнес ертөнцөд гэдгийг ойлгоорой iKONICs.  Ялангуяа бизнес гэдгийг тогтож хараарай. Юу гэсэн үг болохыг зарим нь ойлгож байгаа байх.

Зөвхөн би ч гэлтгүй маш олон iKONICs тэднийгээ сонбэ нар шигээ амжилттай, удаан хугацаанд оршин тогтнож чадах мундаг уран бүтээлчид болоосой гэж хүсдэг нь мэдээж. Гэтэл бид нар хүсэж байгаа шигээ дэмжлэгийг тэдэндээ өгч чадаж байгаа үгүй нь үнэнг хэлэхэд эргэлзээтэй.

Тиймдээ ч манай Монголын iKONIC's нарын хувьд цомгийг нь худалдаж аваад, тоглолтыг нь хажуугаас нь очиж үзээд, шоу нэвтрүүлэгт нь балешикаар оролцож чадахгүйгээс хойш өөрсдийн хийж чадах зүйлээ тултал нь хийцгээе.

Бидний хүч хүрэн, хийж чадах зүйлс бол:

* Youtube суваг дах видео бичлэгийн хандалтыг өсгөх

Хандалтаар яах юм зүгээр тоо. Угаасаа манай залууст ийм юм хэрэггүй энээ тэрээ гэсэн бодол төрж болох л юм. Намайг ийм сүр222 юм бичиж байгаад инээд, дургүй нь зэрэг хүрч байгаа хүн ч байж болох юм. Гэхдээ манай залуус олон улсад танигдахын тулд хандалтыг нь яалтчгүй өсгөх шаардлагатай. YG гэх том энтерээс гарсан гэдэг утгаараа угаасаа олон улсад алдартай хүн бүр мэднэ гэж бодож болох ч хандалтыг нь хараад ихэнх гадныхан энэ тийм ч их хүмүүсийн анхаарлын төвд байдаг хамтлаг биш байна л гэж бодно. Хандалт бол өнөө цагт тухайн уран бүтээлчийн бараг нэрийн хуудас алдар нэрийнх нь үнэмлэх болчихоод байна. Тиймээс бид хүссэн хүсээгүй үүнд чадах чинээгээрээ хувьд нэмрээ оруулах хэрэгтэй.

За олон юм нуршсан бол уучилаарай. Ингээд та нартаа хандалт өсгөх тогтсон аргуудыг хүргэе. Мэдээж хэрэг олон жил КПОП сонсож байгаа хүмүүс бол мэдэх байх. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд өөрийн зөвлөмжөө хүргэж байна.
  1.  Хайлт хийх. Гүүглээс хайлт хийн видеог үзэх. Энэ нь залуусын хайлтыг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй. Гэхдээ хайж үзсэнийхээ дараа вэб хөтчийнхөө түүхийг цэвэрлэж байгаарай. Тэгээд дараа нь дахин хайж үзнэ. Мөн Youtube-ээс хайлт хийж үзнэ. Дээрхтэй адил аргаар түүхээ цэвэрлэх хэрэгтэй.
  2. Хэрэв таньд youtube эрх байгаа бол эрхээрээ нэвтэрч орон залуусын видёонд заавал 👍 дараарай. Дараа нь эрхээсээ гараад түүхээ цэвэрлэн видёогоо дахин үзнэ.
  3. Видёог үзэж байхдаа HD нягтралтайгаар үзэхээс гадна дууг нь дундаас дээш байлгаж зогсоох юм уу ухрааж, гүйлгэх үйлдэл хийхгүйгээр дуустал нь сонсоно.
  4. Мөн сүүлийн үед http://listenonrepeat.com ашиглан хандалт өсгөх боломжтой болсон байналээ.Bling Bling http://listenonrepeat.com/?v=GUFw8wTzF_I B-Day http://listenonrepeat.com/?v=DvDPinu7pVY
* Онлайнаар хөгжмийн нэвтрүүлэгүүдэд саналаа өгөх

Шинээр уран бүтээл гаргаж байгаа хамтлаг дуучид 7 хоног бүр үзүүлбэрээ үзүүлдэг. Нийт 8 хөгжмиийн нэвтрүүлэг байдгаас тэдний 6 нь шилдэгийг шалгаруулан цом гардуулж өгдөг. Иймд маш олон уран бүтээлчдээс шилдэгээр шалгарна гэдэг үнэхээр авъяас чадвараас гадна фэнүүдийн хувьд ихээхэн хичээл зүтгэлийг шаарддаг. Иймд та бүхэнд цом гардуулан өгдөг 6 хөгжмийн нэвтрүүлэгийн санал өгөх линкийг хүргэе. Та нар маань тухай линкээр орж саналаа залуустаа өгөөрэй. Гэхдээ манай залуус өчигдөрхөн уран бүтээлээ цацсан болхоор энэ 7 хоногийн цомуудад арай өрсөлдөхгүй байх. Тийм болохоор iKONICs хандалтаа өсгөхийн хажуугаар саналуудаа сайн өгөөд байгаарай. /Мөн хөгжмийн нэвтрүүлэгийн мэдээллийг би TWICE фэн блогоос авсан. Тэдний админ манай блогт бас админ болсон би бээр мөн тэдний блогт админ болсон учир мэдээг хулгайлж хуулж тавьсан юм байхгүй шүү. Нөгөө блогийн админ өөрөө зөвшөөрсөн болно/

- SBS "Inkigayo" 7 хоног бүрийн Ням гариг бүр өдрийн 12:10 /Солонгос цагаар/. Монгол цагаар 11:10 минутад цацагддаг.

Гар утаснаас - http://aztweb.melon.com/aztalk/guide/web/main.htm

1) Тус апплекейшнийг татаж авна

2) Дараа нь бүртгүүлэн нэвтэрч орно. /Бүртгэлтэй бол шууд нэвтэрч орно/ Тэгээд ' SBS 인기가요 사전 투표 ' гэдэг дээр дарна 
3) Санал өгөх хугацаа : Даваа гаригаас Бямба гаргийг дуустал *тухайн үед гарсан дуунд харгалзах огноонд саналаа өгнө*
4) iKON тухайн үед гарсан дууг сонгож 3 удаа сонголт хийж санал өгч болно.
- MBC "Show! Music Core" 7 хоног бүрийн Бямба гариг бүр 15:45 /Солонгос цагаар/. Монгол цагаар 14:10 минутад цацагддаг.

Санал өгөх: http://www.imbc.com/broad/tv/ent/musiccore/musiclist_vote/

- KBS "Music Bank" 7 хоног бүрийн Баасан гариг бүр 17:00 /Солонгос цагаар/. Монгол цагаар 16:00 минутад цацагддаг.

Санал өгөх: http://english.kbs.co.kr/hallyu/ranking.html
- Mnet "M Countdown" 7 хоног бүрийн Пүрэв гариг бүр 18:00 /Солонгос цагаар/. Монгол цагаар 17:00 минутад цацагддаг.

Санал өгөх: http://mwave.interest.me/mcountdown/vote/preVote
- MBC "Show Champion" 7 хоног бүрийн Лхагва гариг бүр 19:00 /Солонгос цагаар/. Монгол цагаар 18:00 минутад цацагддаг
нэвтрэх холбоос: https://promo.idolchamp.com/event/idolchamp_main.html

Playstore:  https://play.google.com/store/apps/details?id=com.nwz.ichampclient&hl=ko

iphone хэрэглэгчид зориулсан холбоос: http://m.mbcplus.com/

Санал өгөх хугацаа : *тухайн үед гарсан дуунд харгалзах огноонд саналаа өгнө*
- SBS MTV every "The Show" 7 хоног бүрийн Мягмар гариг бүр 18:30 /Солонгос цагаар/. Монгол цагаар 17:30 минутад цацагддаг.

*Ерөнхийдөө бол адилхан. Апп байвал татаж аваад суулгасныхаа дараа бүртгүүлж нэвтэрч орно. Хэрэв бүртгэлтэй бол шууд орно. Дараа нь хөвгүүдийн тухайн 7 хоногт өрсөлдөж байгаа дуунд саналаа өгнө. Бидний хувьд хийж чадах зүйл маань MV хандалтыг өсгөх мөн хөгжмийн чартуудад саналаа өгөх. Тийм болохоор өөрсдийн хийж чадах зүйлээр хөвгүүдээ чин сэтгэлээсээ дэмжвэл iKONICs болсны хэрэг гарах байх. Манайхан санлаа идэвхитэй өгөөрэй. Бүгдэд нь амжилт fighting 💪💪💪*

No comments:

Post a Comment